Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын эринд бүтээгдэхүүнийг металл нунтгаар хийх чиг хандлага эрчимжих боллоо. Ялангуяа автомашин, цахим хэрэгслийн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэнд, гурван хэмжээст хэвлэл (3D printing), сансар судлалын зэрэг салбарт металл нунтаг нь эрчим хүч, материалын хэмнэлт бүхий үйлдвэрлэлийн орц болоод байна.