БИДНИЙ ТУХАЙ
АЛСЫН ХАРАА
Чанартай метал нунтгаар дэлхийд өрсөлдөнө.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Олон улсын стандартад нийцсэн, байгальд орчинд ээлтэй үйлдвэрлэлээр тогтвортой өсөлт, хөгжлийг бий болгоно.

Талын Метал Нунтаг ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдсан. Европын дэвшилтэт технологид суурилсан метал нунтгийн үйлдвэрийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Компани нь 2019 онд Уул уурхайн яамнаас Төмөрлөг боловсруулах тусгай зөвшөөрөл авсан. 2020 Байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээ батлуулж Монгол улсын холбогдох хууль тогтоомж, нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Талын Метал Нунтаг ХХК-ийн үйлдвэр ашиглалтад орсноор, Монголдоо цоо шинэ металлургийн байгууламж бий болж, дотоодын метал боловсруулалтын түвшин нэг шат дээшилнэ. Улмаар тус үйлдвэр нь Ази төдийгүй дэлхийн нунтгийн металлургийн салбарт хүчтэй тоглогч болох юм.
Үнэт зүйл
Зорилт
Оролцогч талууд
“Талын Метал Нунтаг” үйлдвэрийн төсөлд олон улсын нэр хүнд бүхий компани, санхүүгийн байгууллагууд хамтран оролцож байна.
Европын Холбооны зэс нунтгийн 30 гаруй хувийг үйлдвэрлэгч Германы “GGP Metalpowder Ag”, Британийн “Grace Metal Powder Ltd” компаниуд нь үйлдвэрийн зураг төсөл, ТЭЗҮ, тоног төхөөрөмж нийлүүлэлт, борлуулалт, маркетингийн чиглэлээр хамтран ажиллаж байна.
Тогтвортой хөгжлийн чиг хандлага бүхий Монголын олон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж буй Олон Улсын Хөрөнгө Оруулалтын Банк (“International Investment Bank”) нь төслийн шаардлагатай санхүүжилтийн тодорхой хувийг зээлээр санхүүжүүлж байна.

Түүхий эдийн хангамж

Менежмент, хөрөнгө оруулалт

Технологийн шийдэл

Тоног төхөөрөмж

Зээл