Талын Метал Нунтаг

“Талын металл нунтаг” төсөл хэрэгжсэнээр сүүлийн жилүүдэд дэлхийн металл боловсруулах салбарт гарсан эрчим хүч, металлын хэмнэлт бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх цоо шинэ нунтаг металлын технологи Монгол Улсад нутагшина. Тухайлбал нунтаг металл ашиглан зоос гоёл, цахилгаан, цахим бүтээгдэхүүний эд ангийг 3D хэвлэгчээр болон нунтгийн металлургийн аргаар үйлдвэрлэл эрхлэх аж үйлдвэрийн суурь бүрэлдэх юм.

БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ

Зэс нунтаг

98-99%-ийн агуулга (+1% цагаан тугалга) бүхий 45-150 микрон хэмжээтэй цэвэр зэс нунтаг.

Хүрэл нунтаг

78-92%-ийн зэсийн агуулга бүхий цагаан тугалга (8-22%), бусад металлын хольцтой хүрэл нунтаг.

Гууль нунтаг

58-82%-ийн зэсийн агуулга бүхий 18-42%-ийн цайр, 1%-ийн бусад металлын агууламж бүхий гууль нунтаг.

Металл нунтаг, инновацад суурилсан үйлдвэрлэл, судалгаа хөгжүүлэлтийн төв.