Уул уурхайн сайд Д.Сумьяабазар хувийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсад анх удаа байгуулагдаж буй метал нунтгийн үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа. Тэрээр үйлдвэрийн талбайд зочилох үедээ, Монгол Улсад өндөр технологи нутагшуулахаар шаргуу ажиллаж буй танай хамт олонд амжилт хүсье. Үйлдвэр ашиглалтад орох үед дахин ирэхээ илэрхийлсэн юм.