5ee4c4e4-800b-4168-935b-eef254588f9d
POSTED ON June 14, 2023 IN NEWS

Металл нунтагт суурилсан шинэ бүтээгдэхүүн судалгааны уралдааны ялагчдыг тодрууллаа.

“Талын Метал Нунтаг” ХХК-ийн бүтээгдэхүүн болох нунтаг зэсийг ашиглан эцсийн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа, туршилт эсвэл төслийг сонгон шалгаруулж цаашдаа хамтран ажиллах зорилготой уралдаан амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тус уралдаан нь 2 үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд эхний шатанд 20 гаруй бүтээл ирснээс 2-р шатанд шалгарсан 10 бүтээлийг хэлэлцүүлсэн. Шүүгчдийн бүрэлдэхүүн нь бүтээлч байдал, техникийн ур чадвар, боломжит үр нөлөө, эдийн засагт ашигтай байдал, илтгэл тавих чадвар зэргээр харгалзан үзэж дараах дөрвөн бүтээл шилдгээр шалгарсныг дуулгахад таатай байна.

07afee36-e6c3-4d19-8116-b7bf595fd975
3cf52f3f-ebbd-4222-8a07-b398722f1412
73ce2081-2620-470b-a86d-4dcbd1bbfe52

Копрекс-2023 уралдааны ялагч нар:

I. Э. Энхмаа - Зэс матрицтай композит материал гарган авах технологийн судалгаа

II. Л. Тэлмэнбаяр -  Зэсийн нунтаг ашиглан сүвэрхэг зэс шүүлтүүр гарган авах технологийн судалгаа

III. А. Амаржаргал - Зэс агуулсан наномяндас бүхий мембраныг гаргах авах түүний биоанагаахын хэрэглээ

IV. Б. Амгалан - Гариган бөмбөлөгт тээрэм ашиглан механик процессоор бөөрөнхий хэлбэрт зэс нунтаг гарган авах судалгаа

Оролцогчдын танилцуулсан шинэлэг бүтээлүүд нь металл нунтгийн үйлдвэрлэл болон  металл нунтагт суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн дэвшлийг тогтвортой хөгжүүлэх, аж үйлдвэрийн 4-р хувьсгалд хувь нэмэр оруулж Монголын металлын үнэ цэнийг дэлхийн зах зээлд нэмэгдүүлэх боломжийг нээх юм. Металл нунтагт суурилсан шинэ бүтээгдэхүүн судалгааны уралдаанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан ялагчид болон оролцогчдодоо баяр хүргэе.

Recent posts

Contact Us

DSAA-1, 20th khoroo, Bayangol district, Ulaanbaatar, Mongolia