Бидний тухай

"Талын Метал Нунтаг" ХХК нь Монгол улсын тэргүүлэгч металл нунтаг үйлдвэрлэгч

Бидний тухай

Монголын анхны
нунтаг металл үйлдвэр

“Талын Метал Нунтаг” ХХК нь 2017 онд байгуулагдсан, Монголын анхны нунтаг зэсийн үйлдвэр юм. Манай компани нь дэвшилтэт технологи, өндөр чанарын бүтээгдэхүүн, мэргэжлийн баг хамт олноороо ялгарна.

Лондонгийн Металлын Биржийн гишүүн “Ачит Ихт” ХХК-ийн үйлдвэрлэдэг катодын зэсийг усаар атомжуулах аргаар атомжуулан өндөр чанар бүхий нунтаг зэс болон зэс хайлш үйлдвэрлэдэг.

2017

Үүсгэн байгуулагдсан

15+

Мэргэжилтэн

100%

Монголын компани

2017
Компани үүсгэн байгуулагдавМонголын анхны Нунтаг зэсийн үйлдвэрийн компани.
2020
Бүтээн байгуулалтын ажил өрнөвБарилга байгууламжийн угсралтын ажил.
2022
Үйлдвэрийн нээлт хийвБүтээн байгуулалт дуусаж үйлдвэрийг ашиглалтад оруулав.
2023
ISO 9001:2015|EPMA гишүүнчлэл
Чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлж гэрчилгээ авав. Европын нунтаг меаталлургийн холбооны гишүүн байгууллага боллоо.
2024
ISO 17025:2017Чанар хяналтын лаборатори итгэмжлэгдэв.
2025
Гадаад хамтын ажиллагаа тэлсэнЯпоны хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан.
2026
Дотоодын их дээд сургуультай хамтын ажиллагаа эхлүүлэвМеханик инженер, тээврийн сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Бидний тухай

Бидний зорилго ба үнэт зүйлс

Чанарын тогтолцоо

01

Эрхэм зорилго

Монголын байгалийн нөөцийг өндөр технологиор боловсруулж, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц чанарын металл нунтаг бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлэх.

02

Үнэт зүйл

Чанар, шударга байдал, хариуцлага, шинэлэг сэтгэлгээ — эдгээр нь манай үйл ажиллагааны үндсэн зарчим бөгөөд бүх харилцаанд туссан байдаг.

03

Алсын хараа

Ази-Номхон далайн бүсэд металл нунтаг үйлдвэрлэлийн тэргүүлэгч байх, Монгол улсын аж үйлдвэрийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах.

04

Хамт олон

Манай мэргэжлийн баг нь Их Британи, ЕХ-ны дэмжлэгтэйгээр сургалт эзэмшсэн, олон улсын туршлагатай мэргэжилтнүүдээс бүрдэнэ.

Бидний тухай

Гэрчилгээ ба
баталгаажуулалт

Нэрлэгдсэн

ISO 9001:2015

Чанарын менежментийн систем

Нэрлэгдсэн

17025:2017

Итгэмжлэлийн гэрчилгээ