1. Ерөнхий нөхцөл
- www.smp.mn нь “Талын метал нунтаг” ХХК /“Компани”/-ийн албан ёсны вебсайт бөгөөд энэхүү нөхцөл нь Хэрэглэгчид Компанийн тухай болон бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл хүргэх, худалдан авахтай холбоотой харилцааг зохицуулна.
- Энэхүү нөхцөл нь хэрэглэгч үйлчилгээ авах, худалдан авалт хийхээс өмнө хүлээн зөвшөөрч, баталгаажуулснаар хэрэгжинэ.
- Хэрэглэгч энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцах үүрэгтэй.
- Вебсайтад байршуулсан лого, нэр зэрэг нь Компанийн өмч бөгөөд вебсайтын нэр, лого, бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад хэлбэрээр ашиглахыг хориглоно.
2. Вебсайтын үйл ажиллагаа
- Компани smp.mn вебсайтаар дамжуулан Хэрэглэгчид Компанийн болон үйлчилгээний танилцуулга, үнэ тарифын мэдээллийг хүргэнэ. Вебсайт нь Хэрэглэгчид нээлттэй, мэдээлэл авах боломжийг олгосон байна.
- Бүтээгдэхүүн болон үйлчилгээ, үнийн мэдээллийн үнэн зөвийг компани хариуцна.
- Компани smp.mn вебсайтаар дамжуулан дараах бүтээгдэхүүн, үйлчилгээг Хэрэглэгчид санал болгоно:
- Нунтаг металл зарах;
- Мэргэжлийн лабораторит шинжилгээ хийх үйлчилгээ;
3. Хэрэглэгчийн мэдээлэл
- Захиалгын хуудас дахь хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд Хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
- Вебсайт дахь хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлалыг Компани хариуцах бөгөөд уг харилцааг Нууцлалын бодлогод заасны дагуу зохицуулна.
4. Захиалга өгөх, баталгаажуулах
- Хэрэглэгч нь үйлчилгээ, үнийн мэдээлэл авах хүсэлтээ вебсайт дахь Захиалгын хуудас, Чатбот болон 75079900 утсаар хийх боломжтой.
- Хэрэглэгч Захиалгын хуудаст өөрийн эцэг/эхийн нэр, нэр, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, авах гэж буй үйлчилгээний төрөл зэрэг бусад шаардлагатай мэдээллийг үнэн зөв бөглөж Захиалгын хүсэлт илгээнэ.
- Компани Хэрэглэгчийн Захиалгын хүсэлтийг хүлээн авч, захиалгыг баталгаажуулан холбогдох утсаар мэдээлэл өгнө.
- Хэрэглэгч үнэ ханш болон төлбөр тооцоо дууссан нөхцөлд үйлчилгээ авах эрх үүснэ.
5. Төлбөр тооцоо
- Компаниас өгч буй үнэ нь НӨАТ орсон үнэ байна.
- Smp.mn-ээс бүтээгдэхүүн, үйлчилгээ авахдаа заагдсан төлбөрийг 100% төлсний дараа захиалга баталгаажина.
- Интернэт болон цахилгааны тасалдал, банкны үйл ажиллагаа, хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас төлбөрийн асуудал үүссэн тохиолдолд smp.mn хариуцахгүй.
6. Хэрэглэгчийн санал, гомдол хүлээн авах, шийдвэрлэх
- Хэрэглэгч үйлчилгээ болон вебсайтын талаар санал, гомдол гаргах эрхтэй байна.
- Хэрэглэгч нь өөрийн санал, гомдлыг 75079900 утсаар эсхүл info@smp.mn хаягаар ирүүлж болно.
- Хэрэглэгчээс ирүүлсэн санал, гомдлыг судалж, хянасны үндсэн дээр шийдвэрлэж хариу мэдэгдэнэ.
- Хэрэглэгчээс ирүүлсэн санал, гомдлыг энэхүү Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
7. Бусад
- Компани нь энэхүү Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр smp.mn вебсайт дээр нийтэд нээлттэй байдлаар нийтлэх бөгөөд Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй танилцах үүрэг хүлээнэ.
- Хэрэглэгчийг үйлчилгээ авах үед хүчинтэй байсан “Үйлчилгээний нөхцөл” үйлчилгээ үзүүлэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх Үйлчилгээний нөхцөлийг үйлчилгээг үзүүлж дуусах хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.
