Нууцлалын бодлого

  • Энэхүү Нууцлалын бодлогын зорилго: “Талын метал нунтаг” ХХК /Компани/ өөрийн албан ёсны www.smp.mn вебсайтын Захиалгын хуудас дахь Хэрэглэгчийн мэдээллийг ашиглах, нууцлалыг хадгалахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
  • Нууцлалын бодлого нь вебсайтын Үйлчилгээний нөхцөлийн салшгүй хэсэг бөгөөд Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хадгалах баталгаа болно.
  • Хэрэглэгчийн Захиалгын хуудаст бөглөсөн эцэг/эхийн нэр, нэр, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, болон захиалгын түүх вебсайтад хадгалагдана.
  • Хэрэглэгчийн мэдээллийг үйлчилгээ үзүүлж дууссанаас хойш 3 жилийн хугацаанд хадгална.
  • Вебсайтад хадгалагдсан Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг “Талын метал нунтаг” ХХК хариуцна.
  • “Талын метал нунтаг” ХХК нь Захиалгын хуудас дахь хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн үйлчилгээний захиалга авах, баталгаажуулах, үйлчилгээ үзүүлэхээс бусад зорилгоор ашиглахгүй бөгөөд хуулийн дагуу эрх бүхий этгээд шаардахаас бусад тохиолдолд дамжуулахгүй байх үүрэг хүлээнэ.
  • Хэрэглэгч вебсайтад хадгалагдсан өөрийн мэдээлэлд өөрчлөлт оруулах, устгуулах тохиолдолд 75079900 дугаарт холбогдох эсхүл info@smp.mn хаягт хандана.
  • Энэхүү Нууцлалын бодлого нь өөрчлөгдөж болох ба энэ тохиолдолд тухай бүр вебсайтад нээлттэй байршуулах бөгөөд Хэрэглэгч танилцах үүрэг хүлээнэ.
  • Хэрэглэгчийн захиалга хийгдэх үед хүчинтэй байсан “Нууцлалын бодлого” захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх “Нууцлалын бодлого”-г үйлчилгээ авч дуусах хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.