Технологи

Дэлхийн тэргүүлэх технологи, автомат тоног төхөөрөмж ашигласан үйлдвэрлэл

Технологийн процесс

Нунтаг зэсийг хэрхэн үйлдвэрлэдэг вэ?

Үйлдвэрлэлийн процесс

Нунтаг зэсийг усаар атомжуулах технологи ашиглан үйлдвэрлэж байна. Энэ технологи нь хайлмал зэсийг өндөр даралттай усаар шүршиж, барьцалдах чадвар сайтай, жигд бус хэлбэртэй нарийн нунтаг гарган авах замаар металл боловсруулах болон химийн үйлдвэрлэлд ашиглахад тохиромжтой түүхий эд бэлтгэх арга юм.

Зэс хайлуулах
Усаар шүрших
Усгүйжүүлэх
Савлах
Ангилах
Хатаах

Усан атомжуулалт гэдэг нь хайлсан металлыг өндөр даралттай усаар буталж, маш нарийн ширхэгтэй нунтаг болгон хувиргах үйлдвэрлэлийн процесс юм. Энэ нь шингэн металлыг урсгах үед даралттай усаар хүчтэй шүршин, түүнийг агшин зуур жижиг дуслууд болгон задлах бөгөөд эдгээр дуслууд богино хугацаанд хөрч хатуу ширхэгүүд болж хувирдаг. Үүний үр дүнд ихэвчлэн жигд бус хэлбэртэй бүхий гадаргуу нь барзгар металл нунтаг үүсдэг. Уг нунтаг металл нь дараагийн шатны боловсруулалт болох микро болон нано хэмжээст бүтээгдэхүүн үйлдвэрлэх шахалт, синтерлэлт процесст ашиглахад тохиромжтой болдог.

Давуу тал нь харьцангуй бага зардлаар их хэмжээний нунтаг үйлдвэрлэх боломжтой, мөн үүссэн нунтаг нь гадаргуугийн барзгар байдлаас шалтгаалан шахагдах чадвар сайтай, механик холбоос бат бөх байдагт оршино. Ялангуяа зэс зэрэг цахилгаан ба дулаан дамжуулалт сайтай металлуудыг энэ аргаар үр ашигтайгаар боловсруулах боломжтой. Усан атомжуулсан металл нунтаг нь нунтаг металлурги, автомашины эд анги үйлдвэрлэл, электроник, химийн салбар болон зарим төрлийн 3D хэвлэлд өргөн хэрэглэгддэг.

Усаар атомжуулах

Цахилгаан индукцийн зууханд зэсийг 1250℃ хүртэл хайлуулж шингэн төлөвт оруулна.

Технологийн процесс
Технологи

Чанар хяналт

Чанарын тогтолцоо

Лазерийн дифрактометр

Лазерийн дифрактометр

Элементийн шинжилгээний багаж

Элементийн шинжилгээний багаж

Тоног төхөөрөмж

Тоног төхөөрөмж

Урсгал хурд хэмжигч

Урсгал хурд хэмжигч

Даралтат шахагч

Даралтат шахагч

Технологи

Холбоо барих