Монголын анхны нунтаг металлургийн чанар хяналтын лаборатори
"Талын Метал Нунтаг" ХХК-ийн чанарын хяналтын лаборатори нь Монгол улсад анх удаа нунтаг металлургийн иж бүрэн физик, химийн шинжилгээ хийх боломжтой болсон туршилтын лаборатори юм.
Лабораторийн бүтэц зохион байгуулалт
Манай лаборатори нь ISO/IEC 17025 стандартаар баталгаажсан, олон улсын түвшний багаж хэрэгслээр тоноглогдсон үйлдвэрлэлийн бүх шатанд түүхий эдээс бүтээгдэхүүн хүртэлх чанарын хяналтыг хэрэгжүүлэн, стандарт ажлын зааврын дагуу сорил гүйцэтгэж, чанарын доголдол гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Нунтаг зэсийн үйлдвэрийн түүхий эд, завсрын болон эцсийн бүтээгдэхүүнд мөн бүх төрлийн нунтаг металлд физик, химийн шинжилгээ, сорилтыг хийх хүчин чадалтай, итгэмжлэлийн хүрээнд үйл ажиллагаа хэрэгжүүлж байна.

стандартаар баталгаажсан бөгөөд зэсийн нунтагийн бүх шинж чанарыг нарийвчлан хэмжих
дэлхийн түвшнийтоног төхөөрөмжөөр тоноглогдсон.
Лабораторийн хамрах хүрээ
"Талын Метал Нунтаг" ХХК-ийн Чанар хяналтын лаборатори нь Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/274 тоот тушаалаар итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтын дагуу хоёр жилийн хугацаатайгаар итгэмжлэгдсэн.
Лаборатори нь нунтаг төмөрлөгийн үйлдвэрийн түүхий эд, завсрын болон эцсийн бүтээгдэхүүнд мөн бүх төрлийн нунтаг металлд физик, химийн шинжилгээ, сорилтыг хийгдэх хүчин чадалтайгаар, итгэмжлэлийн хүрээнд нийцүүлэн үйл ажиллагаа хэрэгжүүлж байна.
Түүхий эдийн шинжилгээ
Зэс болон зэсийн хайлшийн түүхий эд хүлээн авах үед химийн найрлага, цэвэршилт, хольцын агуулгыг ICP-OES болон ELMENTRAC хэрэгслүүдээр шинжлэн баталгаажуулдаг.
Завсрын бүтээгдэхүүний хяналт
Атомжуулах камер, хатаах, шигших үйл ажиллагааны явцад завсрын дээжийг тогтмол авч ширхэглэлийн найрлага, нягт, урсгал хурдыг хэмжин бүртгэдэг.
Эцсийн бүтээгдэхүүний баталгаажуулалт
Cu001–Cu005 зэрэглэлийн бүтээгдэхүүн бүрийг GB/T 41882-2022 болон ISO стандартын дагуу шинжилж, гэрчилгээ олгон экспортод гаргадаг.
Гадны захиалагчийн шинжилгээ
Нунтаг металлургийн салбарт ажилладаг бусад байгууллага, үйлдвэрүүдийн нунтаг металлын дээжийг итгэмжлэлийн хүрээнд шинжилж, гэрчилгээт тайлан гаргах боломжтой.

Менежментийн тогтолцоо
"Талын Метал Нунтаг" ХХК-нь байгууллагын хэмжээнд MNS ISO 9001:2015 стандартад нийцсэн чанарын менежментийн тогтолцоог бүрэн хэрэгжүүлж байгаа бөгөөд компанийн бүрэлдэхүүн хэсэг болох чанар хяналтын лаборатори нь энэ тогтолцооны хүрээнд ажиллахын зэрэгцээ, MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагыг хангах бие даасан сорилтын лабораторийн тогтолцоог бүрдүүлж хэрэгжүүлж байна.
Чанар хяналтын лаборатори компанийн бүрэлдэхүүн нэгжээр байгуулагдав. АНУ болон Германд үйлдвэрлэгдсэн дэвшилтэт тоног төхөөрөмжүүд суурилуулагдав.
ISO 9001:2015 стандартын хүрээнд корпорацын QMS-тэй интеграцчлагдан, дотоодын шинжилгээний чадавх бүрэн бэхжив.
Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын А/274 тоот тушаалаар MNS ISO/IEC 17025:2018 стандартад хоёр жилийн хугацаатай итгэмжлэгдэв.
Манай лаборатори ирээдүйд зөвхөн шинжилгээ хийхээс гадна үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний анхны загваруудыг өөрсдөө үйлдвэрлэх технологийн шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна.
Лабораторийн шинжилгээний тоног төхөөрөмж
| № | Тоног төхөөрөмж | Тодорхойлох үзүүлэлт | Сорилтын арга / стандарт | Илрүүлэх хязгаар / нарийвчлал |
|---|---|---|---|---|
| 1 | ICP-OES төхөөрөмж | Металл элементүүдийн агуулга | ASTM E1479 | 18 төрлийн металл элемент |
| 2 | Elmentrac төхөөрөмж | Хүчилтөрөгчийн агууламж | ISO 4491-1:2019 | ±21 ppm |
| 3 | Microtrac | Ширхэглэлийн бүрэлдэхүүн | - | - |
| 4 | Шигшигч төхөөрөмж | Ширхэглэлийн хэмжээ | ISO13320:2020 | 0.02µm-2.8mm |
| 5 | Босоо урсгал хэмжигч | Урсгалын хурд · Харьцангуй нягт | ISO 4490:2018 | ±0.067 сек/50г · ±0.003 г/см³ |





