
Нэмэлт үйлдвэрлэлийн (Additive manufacturing / 3D хэвлэлт) технологиуд нь нунтгийн ширхэглэлийн хэмжээний янз бүрийн тархалтыг шаарддаг бөгөөд нунтаг гарган авах атомизацийн (шингэн металлыг хийгээр үлээлгэж нунтаглах) бүх аргууд титан болон урвалд ордог идэвхтэй хайлшуудад тохирдоггүй. Индукцийн хийн атомизацийн (EIGA) технологи нь тигель (хайлуулах тогоо) ашигладаггүй тул нэмэлт үйлдвэрлэлд зориулсан нунтаг гарган авах хамгийн алдартай аргуудын нэг юм.
EIGA технологи нь өндөр цэвэршилттэй, урьдчилан хайлшилсан, эргэлдэх голыг индукцийн ороомог руу тасралтгүй өгч хайлмал урсгал үүсгэдэг бөгөөд энэ урсгал нь өндөр хурдтай идэвхгүй хий рүү шууд чөлөөтэй унаж, маш өндөр бөмбөлөг хэлбэртэй нунтгийн ширхэгүүдийг үүсгэдэг. EIGA технологиор гарган авсан нунтгууд нь химийн маш сайн бүтэц, урсамтгай чанарыг харуулдаг бөгөөд маш дугуй хэлбэр дүрстэй, маш өндөр нягтралтай байдаг.
Пометон TiAl6V4 U-ELI стандартын дүрмийг шинэчлэн тодорхойлж байна
Биоанагаах ухаан болон сансар судлалын салбарын бүтээмж, нунтгийг дахин ашиглах шинэ хил хязгаарыг тодорхойлох зорилгоор Пометон компани өөрийн Аргон атомизацийн үйлдвэртээ хүчилтөрөгчийн хэмжээг 700ppm-ээс бага, азотыг 50ppm-ээс бага, устөрөгчийг 20ppm-ээс бага түвшинд барьж чадсан байна. Өнөөдрөөс эхлэн та өөрийн нэмэлт технологийн машинууддаа туршиж үзэхийн тулд TiAl6V4 U-ELI (Ultra-Extra Low Interstitials буюу хэт бага хольцтой) нунтгийг Пометоны багт хандан захиалах боломжтой боллоо.
Эх сурвалж: pometon.com
