
"Талын Метал Нунтаг" ХХК нь Европын Нунтаг Металлургийн Холбооны (EPMA) гишүүнээр элсэв.
Монголын анхны металл нунтаг үйлдвэрлэлийн үйлдвэр болох "Талын Метал Нунтаг" ХХК (SMP) нь 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Европын Нунтаг Металлургийн Холбоо (EPMA)-ны гишүүнээр элссэн байна. Тус гишүүнчлэлийн хүсэлтийг EPMA-ийн Удирдах зөвлөл болон Зөвлөл хянан хэлэлцэж, баталжээ.


Энэхүү шинэ гишүүнчлэл нь "Талын Метал Нунтаг" ХХК-д Европ төдийгүй дэлхийн хэмжээнд харилцагчид, нийлүүлэгчид болон судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх өргөн боломжийг нээж өгч байна. Мөн "Талын Метал Нунтаг" ХХК-р дамжуулан Монголын судлаачид, бизнес эрхлэгчид болон сонирхогч талууд Европын салбарын оролцогч талуудтай илүү өргөн хүрээнд холбогдох боломжтой болох юм.

