
Тус гэрээнд компанийн инженер, техникийн ажилтнуудад зориулан металлурги, материал судлал, металл боловсруулалтын чиглэлээр мэргэшүүлэх болон давтан сургалтыг зохион байгуулах, үйлдвэрт оюутнуудын танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, сургуулийн болон компанийн тоног төхөөрөмжийг харилцан ашиглах, нунтаг металлургийн технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, эд анги зохион бүтээх, турших ажлыг хамтран гүйцэтгэх, Монгол орны түүхий эдийн онцлогт тохирсон металл нунтаг гарган авах технологийн туршилтуудыг гүйцэтгэх зэрэг чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.
